&#34Хүний нөөцийн менежмент&#34 оюутны бага хурал болжээ

Хуучирсан мэдээ: 2014.05.08-нд нийтлэгдсэн

&#34Хүний нөөцийн менежмент&#34 оюутны бага хурал болжээ

Эдийн засаг, менежментийн салбарын 55 жилийн ойд зориулсан "Хүний нөөцийн менежмент" мэргэжлээр суралцаж буй магистрант оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 7-нд ШУТИС-ийн КТМС-д боллоо. Энэхүү бага хурлыг КТМС-ийн менежментийн профессорын баг, Монголын хүний нөөцийн удирдлага шинэчлэлийн академи хамтран анх удаа зохион байгуулсан байна. Эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчид "Ажиллагчдын ажлаас авах сэтгэл ханамжид нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа", "Хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх арга зам", "Байгууллагын соёлыг Денисоны загвар ашиглан дээшлүүлэх арга зам", "Хүний нөөцийн сонгон шалгаруулалтад сэтгэл оношилгооны аргыг хэрэглэх нь" зэрэг арваад илтгэл тавьж, хэлэлцүүлсэн байна.

Шилдэг илтгэлээр магистрант оюутан Б.Мөнхжаргал, Б.Цэцэндулам нарын "Мэдээллийн технологийн салбарт ажиллагчдын шилжилт хөдөлгөөнийг тооцох арга зүй боловсруулах нь" илтгэл шалгарсан байна. Энэхүү мэргэжлийн эрдэм шинжилгээний хурал цаашид жил бүр зохион байгуулагдахаар болсон байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж