Увс аймагт улсын физикийн 27-р олимпиад 4-р сарын 26- наас 5-р сарын 6-ны хооронд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэхүү олимпиадад оролцохоор физикийн ухааны доктор эрдэмтэд, багш, сурагчид, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нийт 250 гаруй хүн хүрэлцэн ирсэн байна. Тус арга хэмжээг Увс аймгийн ИТХ, ЗДТГ, ЕБС, цэцэрлэг болон БШУЯ, Цөмийн энергийн газар, Иргэний агаарын Eznisairways, Аero Mongolia зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүн, аж ахуйн нэгж, компаниуд санхүүгийн туслалцаа үзүүлж хамтран ажиллалаа. Олимпиадад оролцогчид бодлого бодох, туршилт хийж уралдахын зэрэгцээ “Физикийн 3D лаборатори” Эрдэм шинжилгээний бага хурал хийж, одон орны талаар иргэдэд лекц уншив. Түүнчлэн “Физикийн ШУ-ны орчин үеийн ололт амжилт, чиг хандлага “Эрдэмтэд, багш нарын уулзалт, од эрхэс дурандах” зэрэг арга хэмжээ зохион байгуулж туршлага солилцлоо.
Улсын физикийн 27-р олимпиадад нийт 120 багш сурагчид оролцсон олимпиадын дүнгээр
9-р ангийн төрөлд
Б.Төрхүү /УБ 1-р сургууль /1-р байр Алтан медаль
Б.Мэргэн /УБ Орчлон сургууль /2-р байр Мөнгөн медаль
Л. Дөлгөөн /УБ Шинэ монгол сургууль/ 2-р байр Мөнгөн медаль
Л.Оюунтөгс \УБ хотын Сант сургууль\ 3-р байр Хүрэл медаль
Э.Гарьд /УБ хотын 1-р сургууль/ 3-р байр Хүрэл медаль
Д.Хонгорзул /УБ хотын 1-р сургууль/ 3-р байр Хүрэл медаль
Уран бодолтын шагнал
Увс аймгийн цогцолбор 1-р сургуулийн сурагч И.Лхагва-Очир
11-р ангийн төрөлд Б.Бат-Амгалан / УБ хотын 1-р сургууль/ 1-р байр Алтан медаль
11(12)Д.Будмондэ /УБ хотын орчлон сургууль/ 2-р байр Мөнгөн медаль
М. Төгсбаясгалан /УБ хотын Сант сургууль/ 2-р байр Мөнгөн медаль
Б.Бат-Оргил /УБ хотын Сант сургууль/ 2-р байр Мөнгөн медаль
Б.Батзориг /УБ хотын 1-р сургууль/ 3-р байр Хүрэл медаль
11(12) П.Норовсамбуу /УБ хотын шинэ монгол сургууль/ 3-р байр Хүрэл медаль
С.Батзориг / Увс Цогцолбор 1-р сургууль / 3-р байр Хүрэл медаль
Н.Нямбазар / Увс Өмнөговь сумын ахлах сургууль /3-р байр Хүрэл медаль
Уран бодолтын шагнал УБ хотын Төгсдэлгэрэх сургуулийн сурагч О.Мөнхбат
Багшийн төрөлд
УФО-ын хүрэл медальт Б.Батбэх /УБ хотын Сант сургууль/ 1-р байр Алтан медаль
УФО-ын алт-4,мөнгө-1, хүрэл 2 медальт Б.Түвдэндорж /УБ хотын Төгсдэлгэрэх сургууль/ 2-р байр мөнгөн медаль
Ш.Батчулуун /Увс Өмнөговь сумын ахлах сургууль/ 2-р байр мөнгөн медаль
УФО-ын мөнгө, хүрэл медальт Д.Даваадорж /Увс Цогцолбор 1-р сургууль / 3-р байр хүрэл медаль
УФО-ын хошой хүрэл медальт Ж.Хатанбаатар /УБ хотын 11-р сургууль/ 3-р байр хүрэл медаль
УФО-ын мөнгө, хүрэл медальт Л. Гантулга /Увс Ахлах 3-р сургууль / 3-р байр хүрэл медаль
Уран бодолтын шагнал Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн багш Ж. Отгонбаатар
Одон орон судлалын улсын 27-р олимпиадын дүн
11-р ангийн төрөлд
П.Норовсамбуу / УБ Шинэ монгол сургууль / 1-р байр Алтан медаль
Ж. Өнөртүвшин / УБ Мон-турк сургууль / 2-р байр мөнгөн медаль
Б.Бат-Амгалан / УБ 1-р сургууль / 3-р байр хүрэл медаль
Б Батчулуун / УБ Шинэ монгол сургууль / 3-р байр хүрэл медаль
П.ДАРИЙМАА