
Монгол улсаас 20 гаруй урлагийн шилдэг бүтээл оролцож байгаа бөгөөд тэдгээрийг үзэсгэлэнг зохион багуулагчид тусгайлан Монголд ирж сонгон авсан байна. Нээлтэд Элчин сайд А.Баттөр болон бусад улсын төлөөлөгчид оролцож үг хэллээ.
Энэ үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Брюссель хотноо 2010 оны ирэх аравдугаар сарын 4-5-ны өдрүүдэд болох Ази-Европын дээд хэмжээний наймдугаар уулзалтад оролцох үеэрээ үзэж сонирхох юм байна.
2010 оны 6 дугаар сарын 25