Их сургуулийн хотхоныг хөдөө байгуул

Хуучирсан мэдээ: 2010.06.25-нд нийтлэгдсэн

Их сургуулийн хотхоныг хөдөө байгуул

Утаагүй Улаанбаатар хөтөлбөрийг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна. Тус хөтөлбөрийн талаар УИХ-ын гишүүн Р.Буд зэрэг зарим гишүүд иргэдийн оюун санаанд хувь нэмэр оруулах чиглэлийг барьсан ажил хийх ёстой. Түүнээс дандаа мөнгөний асуудал ярих нь буруу гэж шүүмжиллээ. Уг хөтөлбөрийн нэрийг “Шинэ бүтээн байгуулалт” болгохоор Н.Батбаяр, Ц.Дашдорж, Д.Ганхуяг зэрэг гишүүд ажиллаж байгаа юм. Энэ асуудалтай холбогдуулаад Их сургуулийн хотхоныг хотоос хол хөдөө байгуулах хэрэгтэй гэсэн саналыг Р.Буд гишүүн дэвшүүлж байсан. Өмнө нь Засгийн газраас Их сургуулийн хотхоныг Налайх дүүргийн Шивэртийн хөндийд байгуулах шийдвэр гаргасан. Харин Ц.Батбаяр гишүүн УИХ-ын дарга Д.Дэмбрэлд та битгий өөртөө таалагдсан асуудлыг яриулах зэргээр ялгавартай хандаад бай гэж шүүмжиллээ.

Б.Сүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж