Монгол орныг францчууд сайн мэддэг

Хуучирсан мэдээ: 2010.06.25-нд нийтлэгдсэн

Монгол орныг францчууд сайн мэддэг

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрт Элчин сайд ноён  Жан Паул Дюмоныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр орны харилцааг хөгжүүлэх хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлж,  энэ оны зургадугаар сарын 22-нд “Найрамдал” медалиар шагнасны дараахан түүнтэй уулзаж цөөн хором хөөрөлдсөнийг уншигчдадаа хүргэж байна.

-Таныг Франц Улсын дипломат албанд, түүнй дотор Монгол Улстай харилцаа хөгжүүлэх чиглэлээр олон жил ажилласныг тань манай уншигчид мэднэ.  Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийг энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Энэхүү харилцаа тогтсон үеийн нөхцөл байдлыг эргэн дурсана уу?

-Эл асуултад  түүх судлаачид, эрдэмтэд илүү сайн хариулах болов уу гэж бодож байна. Миний хувьд бол Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэн,Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч байсан генерал Де Голь тус улс олон улсын тавцанд бие даасан гадаад бодлого явуулах ёстой гэж үзсэн. Тусгаар тогтносон Монгол Улсыг хүлээн зөвшөөрөх нь  хоёр систем сөргөлдөн тэмцэж байсан  үед чухамхүү бие даасан бодлогыг илэрхийлэх байсан.Монгол Улс өнөөдөр биеэ дааж, “гуравдагч хөршийн бодлого” явуулж байна.

-Монгол, Францын харилцаа өнгөрсөн 45 жилд хэрхэн хөгжив?

-Монгол, Францын харилцаа эхний 25 жилийн хугацаанд албан ёсны шинжтэй гэхдээ соёлын салбарт түлхүү чиглэж байсан. Энэ харилцаа өнөөдөр  улс төр, эдийн засаг, батлан хамгаалахын зэрэг хоёр талын харилцааны бүх л салбарыг хамарч байна. Монгол Улс  хүний эрхийн үнэт зүйлүүдийг бидний нэгэн адил эрхэмлэдэг, бусдад дуурайлал болохуйц ардчилсан улс боллоо.Монгол Улс олон улсын тавцанд итгэлтэй түнш болж, дэлхийн улс төрийн бодлогод өөрийн хувь нэмрийг оруулж байна. дэлхийн олон оронд энхийг сахиулах ажиллагаанд дайчид маань хамтран зүтгэж, дипломат бодлогоо өөр хоорондоо зөвшилцөж  буй бидний хувьд “Монгол Улсын гуравдагч хөрш” байхыг   өндөр хүндэтгэл хэмээн талархан үздэг. Манай хоёр  улс соёл, эрх зүй, эдийн засаг, аялалын зэрэг хэд хэдэн салбарт хамтын ажиллагааны олон гэрээ хэлэлцээр байгуулсан. Бидний харилцаа бүхий л түвшинд бодитойгооор өргөжин хөгжиж байна.

-Эдгээр харилцааг цаашид хэрхэн хөгжүүлэх шаардлагатай гэж Та үздэг вэ?

-Олон улсын харилцаа цаг үргэлж тодорхой үйл явдлуудаар амьсгалж байдаг. Монгол,Францын зөөвлөлдөх уулзалт өнгөрөгч долоо хоногт амжилттай явагдсан, бид уг уулзалтыг цаашиид жил бүр хийж байхаар тогтсон. Манай хоёр орны харилцаа маш сайн хөгжиж байна.Гэхдээ  бид улам ихийг хүсэж, хамтын ажиллагаа, түншлэлээ цаашид өргөжүүлэхийг эрмэлзэх болно.

-Та анх Улаанбаатарт ирж байсан  үеийнхээ болон, тэр  үед Монголын талаар төрсөн сэтгэгдэлэсэээ хуваалцна уу?

-Би анх Улаанбаатарт  Бээжингээс  галт тэргээр ирж байлаа.Галт тэрэгнийхээ жижиг тасалгаанд багтахын хэрээр  нь хүнсний зүйл ачиж  авчирсан санагдана. Энэ бол 1971 оны хоёрдугаар сарын эхэн үе шүү дээ. Анх удаа л -15 хэмийн, ихээхэн хуурай агаарт, цас хаялж байх үеэр галт тэрэгний төв буудалд радиогийн өргөн нэвтрүүлгийг түр хааж чанга яригчаар юуг ч юм бэ зарлаж байсан,  Улаанбаатар зочид буудалд ирэхэд буудлын хонгилд ч, миний буусан өрөөнд ч шугамын радионы унтраалга байдаггүй, зогсолтгүй үргэлжлэх түүний залгуурыг салгахаас дууг нь намсгах боломж байхгүй байсан билээ. Анхны сэтгэгдэл иймэрхүү ч Монголыг хайрладаг болоход минь огтхон ч саад болоогүй шүү. Эрх баригч дэглэм, хүн ард хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй. Тийм ч учраас би дахиад ирсэн билээ.

-Францчууд Монгол орон, монголчуудын талаар хэр сайн мэддэг вэ?

-Гэгээн Людвиг хааны элч Хархоринд анх ирсэн тэртээх 1254 оноос эхлэлтэй бидний харилцаа тун олон жилийн түүхтэй билээ. Монгол орны  гайхалтай түүх, үзэсгэлэнт байгаль, ардын уламжлалт урлаг Монгол судлал Францад сайн  хөгжсөн зэргээс үүдэн Монгол орныг  францчууд сайн мэддэг.Телевизийн нэвтрүүлгүүд ч малчдын аж амьдралыг үзүүлсэн хөтөлбөр олныг бэлтгэн үзүүлдэг Монголд ирдэг гадны жуулчдын ихээхэн хувийг франчууд эзэлдэг.

-Монголчууд болон француудын төстэй болон ялгаатай талуудыг хэлнэ үү?

-Амьдралд, амттай хоол, урлаг, хайр сэтгэлд  үнэхээрийн дуртай нь манай хоёр ард түмний нийтлэг тал юм.

-Монголчуудаас сурах зүйл байна уу?

-Эх болсон байгалиа сэтгэлээсээ хайрладаг, ардчилал, даяаршилд хэрхэн түргэн нэгдэж байгаагаас нь суралцах ёстой гэж бодож байна.

-Францын их, дээд сургуулиудад элсэн суралцах оюутан залуус ямар шаардлагыг хангасан байх хэрэгтэй вэ?

-Францын иргэдийн хувьд Их сургуульд элсэн суралцахын тулд Баклаврын зэрэгтэй байхыг шаарддаг Монголчуудын хувьд  ЭСЯ-нд хүсэлтээ гаргаж, хувийн хэрэг нээлгэхээс гадна элсэн суралцах их сургуулиа нэг, хоёр, гуравдугаар хувилбар гэсэн байдлаар  сонгож, гурван их сургуулийг нэрлэж, франц хэлний шалгалт өгөх шаардлагатай. ЭСЯ франц хэлний шалгалтын дүнг тухайн оюутны хувийн хэргийг түүний нэрлэсэн их сургуулиудад илгээнэ, нааштай хариу ирсэн тохиолдолд элсэн суралцах боломж бүрдлээ гэсэн үг.

-Танд баярлалаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж