Жиргээчдэд өчигдөр хэлэлцэх сэдэв олон байлаа. Тэдний дунд алдарт хогны уут. Хотын захирагчийн тушаалаар хогны ногоон уутыг нийслэлийн өрхүүдэд тараах аян үргэлжлэхээр болсон. Гэвч олон нийт, тэр дундаа жиргээчид хогны уут тараах мөнгөөр сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьж, хогны машиныхаа тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг хэлж байсан удаатай. Гэвч хотын захиргаанаас санал асуулгах явуулснаар хогны уут тарааж, 4,5 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Энэ талаар жиргээчид,
–УТСудлаач МӨНХЖАРГАЛ@Munkhjargal_J. "Хогийн уутыг хэрэгцээгvй байсан ч хэрэглэ, хэрэглэхгvй бол торгоно" Ардчилсан нийгэмд албадлага хэрэглэх нь хvчин!
–Б. Батмөнх @munh_3 ингээд хэрэглэ гэж үү? хогноос салах гарц хог боловсруулах үйлдвэр биш үү эко уут юм уу? Сэрээч ???
–munkhtuya @amunkhtuya манайд хогны уут ирдэггүй
–Saran @nomadic_o Хогноос салахын тулд хогоо ялган салгаж цуглуулах тгд боловсруулах хргтэй,дуурэг бурт жижиг оврын уйлдвэр
Харин дараагийн жиргээ АН-ын ахмад гишүүнээс намын нөхдөдөө дайсан зөвлөгөө байлаа. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан, одоо УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөхөөр ажиллаж буй С.Ламбаа өөрийн твиттер хуудсаар дамжуулан намын нөхдөдөө аминчхан зөвлөгөө өгөв. Тэрээр, зөвлөгөөндөө намын нөхдөө албан тушаалын тэмцлээ зогсоож, ард түмнийхээ төлөө ажиллахыг сануулжээ. “Lambaa@S_Lambaa. АН өнөөдөр өмнөх алдаагаа давтахгүйн тулд албан тушаалын амбицаа дарж ард түмнийхээ итгэлийг бодож ажиллах нь чухал” гэжээ. Зөвлөгөөний дагуу жиргээчид өөр өөрсдийн саналаа ч мөн хэлсэн байв. АН-ын ахмад гишүүний зөвлөгөөг жиргээчид ингэж дүгнэв.
–Saikhanaa Gaamaa @saixnaaaa AH-nxand alban tushaal erh medel sonin sxan sanagdaj bgaldaa.
–S.Enkhtsetseg MGL @Enkhtsetseg62 Хөндлөнгн нүдээр харахад л тийм.Танай нам зориг гаргаж мөнгө,эрх мэдэлдээ дулдуйдаж гарсан хүмсээс зайгаа авмаар
–Ganhuyag Ch. Hutagt @ganhuyag хэн нэгний амбиц гэхээс илvv улс орны эрх ашгаа хvндэлье! Суудал эрх мэдлээс хегжил дэвшилтэй Монгол улсыг сонгоё!
–Хүрлээ.Д @Hurlee2 Таны энэ үг одоо л танай намын одоогийн эрх баригчидад ус, агаар мэт хэрэгтэй бх шиг…
–Enkh-tuwshin @ETuwshin Энэ хумуус нээх хоронгожих,муу алдар нэрийн араас хооцолдох юмаа,Бурхан захисан юм болов уу?Сайн алдар нэр ховордсон цагт!
–аудитор Л.Отгонбаяр @otgonbayarCIA namiinhaa bish uls orniihoo erh ashgiin tuluu shiidver gargaasai
ЦАХИМ БОЛЖМОР