Боловсролын бодлогын талаар хэлэлцүүлэг хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.05.07-нд нийтлэгдсэн

Боловсролын бодлогын талаар хэлэлцүүлэг хийнэ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байсан боловч УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр хоёр долоо хоног хойшуулах санал гаргасан нь дэмжлэг хүлээснээр хойшилсон юм. Хойшлуулах шалтгаан нь боловсролын бодлогын талаар урьдчилсан хэлэлцүүлэг хийх шаардлагатай хэмээн үзсэнтэй холбоотой аж.

Тодруулбал энэ хоёр долоо хоногийн хугацаанд тогтоолын төслийн агуулгатай сайн танилцахын тулд мэргэжлийн болон бага дунд боловсролын салбарынхныг болон дээд боловсролын мэргэжилтэн ажилтнуудыг цуглуулан тусад нь хэлэлцүүлэг зохион байгуулжсаналыг нь нэгтгэхээр болсон байна.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж