Хуучирсан мэдээ: 2014.05.07-нд нийтлэгдсэн

2014.05.03. Энэтхэг, Бхубанешвар.


Дорнын Бхубанешвар хотын захад үүрээ зассан нэхмэлч-байя (Ploceus Philippinus) шувууд.
 Нэхмэлчийн төрөлд багтах эдгээр шувууд Зүүн өмнөд Азийн дагавар тив Энэтхэгийн хойгт амьдардаг бөгөөд юүлүүрийг уруу нь харуулаад өлгөсөн мэт хэлбэр дүрстэй үүр засдаг ажээ. “Нэхмэл үүрээ тэд өргөст мод, дал модны мөчрөөс “дүүжилсэн” байдаг. Махчин араатнуудыг ойртуулахгүй гээд тэд үүрээ усан дээр байгаа мөчирт засдаг ба түүнийгээ модны зүүн талд байрлуулдаг. Энэ нь баруун, өмнөдийн муссон салхинаас хамгаалж байгаа нь тэр.

Үүрээ эр нь засдаг бөгөөд  толгойн шар залаагаар нь эмээс нь ялгадаг. Залуухан эр шувуу нь бор шувуу шиг өнгө зүстэй байдаг аж. Нэхмэлч-байя шувууны үүрээ засах барилгын материал нь цагаан будааны навч, хатуу дэрс, дал модноос хуулсан урт утсан холтосны ширхэг зэрэг болдог байна. Үүрээ сүлжихэд нь тэдний хүч чадал сайтай хушуу нь тус болдог. Мөн шавар, малын баасаар үүрийнхээ бэхэлгээг шаван хүчтэй салхинд унахгүйгээр бэхжүүлдэг.

Эхлээд байя эр нь найм орчим хоногт барилгынхаа дунд шатны ажлыг дуусган дуулга малгайн хэлбэртэй болгоод эмээ дуудаж эхэлдэг. Эм нь үүрийг үзээд “зөвшөөрлөө” өгдөг гэнэ. Шувуудыг судалсны дараа эмд нь үүр хаана байрлаж байгаа нь түүнийг хэрхэн бүтээснээс чухал болохыг мэргэжилтнүүд тогтоосон байна.  Ингээд хос бүрэлдсэний дараа эр нь үүрээ барьж дуусгах ажилд орно. Түүндээ 18 орчим хоногийг зарцуулдаг ба энэ үеэр нэхмэлч шувуу барилгын материалаа зөөх 500 орчим нислэг хийдэг гэнэ.

Эр нь  үүний хажуугаар хувьдаа хэд хэдэн үүр зассан байдаг. Эм нь хээл авсны дараа эр нь дахиад өөр эмийн хойноос “гүйдэг” талтай. Эм нь үүр бүрэн засагдсаны дараа гэрийн дотор талаа янзлах  ажлыг хийдэг ажээ. Хэд хэдэн найтон шаврын дуслыг тэр үүрэндээ нэмдэг. Энэтхэгчүүд эдгээр шувууд нь гэрэлт хорхойг барин үүрийнхээ дотор хананд бэхлээд гэрэлтүүлэг хийдэг гэсэн  ярианд итгэдэг ажээ. Фото: Asit Kumar / AFP / East News


Бэлтгэсэн Ш.МЯГМАР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж