Хуучирсан мэдээ: 2014.05.07-нд нийтлэгдсэн

2014.05.02.Герман,Мюнхеберг.

Бранденбург  мужийн Мюнхеберг хотын ойролцоо жижиг онгоцноос авсан зурагт замын диагональ нь цэцэглэж буй рапсийн шар талбайг, эрдэнэ шишийн ногоон талбайгаас тусгаарласнаар буужээ. Бранденбургт 132 мянга га буюу тариалангийн талбайн 13 хувийг рапсийн тариалан эзэлдэг. Рапсийн ургацын тал хувийг био түлш гаргахад ашигладаг бөгөөд үлдсэн хэсгээр нь малын тэжээл бэлтгэдэг. Рапс нь Германы гол тослог ургамал ба түүнийг 1,39 сая га газарт тариалдаг. Рапсийн тосыг био түлшнээс гадна будаг, лак хийхэд ашиглана. Мөн арьс шир, нэхмэл, хүнсний үйлдвэрт ихээр ашигладаг байна.

Авто замын дагуу байгаа рапсийн талбайг дөрөвдүгээр сарын сүүлчээр харахад нүд баясгахуйц өнгө алаглан байдаг ажээ.  Долдугаар сард ургацыг нь хураагаад наймдугаар сард рапсийг шинээр тарьж эхэлдэг байна. Фото: Patrick Pleul / DPA / AFP / East News

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж