Хуучирсан мэдээ: 2014.05.07-нд нийтлэгдсэн

2014.05.01.Их Британи, Бишоп-Стортфорд.

 

“Бие ба хоосон орон зай: Орчин үеийн урлаг дахь Мурын цуурай” үзэсгэлэн дээр тавигдсан Ричард Диконы "Associate» ("нэгдмэл», "хүлэгдмэл») баримлын дэргэд бэлчиж яваа хонь. Дэлхийд алдартай барималч, зураач Генри Мурын урт хугацаанд амьдран бүтээлээ хийж байсан Перри-Грин эдлэнд үзэсгэлэн тавдугаарын 1-нээс аравдугаар сарын 26 хүртэл нээлттэй. Перри-Гринд зураач агсны өвийг хадгалдаг буяны сан байдаг.

Галерей ба урлангийн  хаалтттэй орон зай болон задгай талбайнуудад Дэмьен Херст, Капур Аниш, Ричард Дикон, Энтони Гормли, Рэйчел Уайтред, Тони Крэгг нарын орчин үеийн зураач, барималчдын бүтээлүүд Генри Мурын бүтээлүүдтэй зэрэгцэн тавигджээ. Орон зай ба хүний биеийн холбоог гаргах Мурын уран бүтээлийн санаа бодлыг энэ үзэсгэлэн өвлөн дамжуулах ёстой. Мөн тэнд Мурын бүтээлүүдийн орчин үеийн хувилбаруудыг зураачид бүтээсэн нь тавигджээ.

Өөрийн уран бүтээлдээ баримлын орчин ба дотор хэсэгт пластик биет, орон зай хоёрын холбоог үзүүлэх “нээлттэй хэлбэрийг” Генри Мур сонгосон байв. Баримлаа тэр хийхдээ чулуу, хүрэл, шавар, тугалга, төмөр бетон зэргийн янз бүрийн материал ашиглаж иржээ.Фото: Adrian Dennis / AFP / East News

 Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж