Иргэн бүрт хувьцаа олгох ажлыг хөөцөлдөнө гэв

Хуучирсан мэдээ: 2014.05.07-нд нийтлэгдсэн

Иргэн бүрт хувьцаа олгох ажлыг хөөцөлдөнө гэв

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас иргэн бүрт эзэмшүүлэх 1072 ширхэг хувьцааны асуудлаар Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Төр засгаас иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх болсон ч одоо хувьцаагаа авсан хүн маш цөөн байгаа хэлсэн ажээ.  300 мянга орчим өндөр настан болон оюутнууд хамгийн хямдхан нэрлэсэн үнээр хувьцаагаа Засгийн газарт худалдаад мөнгөө бэлнээр авчихсан аж. Нэг сая иргэн хувьцаа авах сонголтоо хийсэн ч 300 орчим мянган хүн л үнэт цаасны дансаа нээлгэсэн байна. Үлдсэн 1,5 сая гаруй иргэн хувьцааны талаарх ойлголт тааруу хувьцаа эсвэл бэлэн мөнгө авахаа шийдэлд хүрч чадаагүй. Нөгөө талдаа Засгийн газраас ч сонголтоо хийгээгүй үлдсэн хүмүүсийн эрх ашгийг хэрхэн хамгаалах чиглэлээр дорвитой анхаарал тавиагүй талаар төвийн тэргүүн  М.Алтаншагай хурлын үеэр онцолсон юм.

Тиймээс хувьцаагаа авах хүсэлтэй хүмүүсийн өргөдлийг  Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвд цуглуулж, төр засгаар энэ асуудлыг шийдүүлэх ажлыг эхлүүлэх ажээ.

Б.МИШЭЭЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж