Хүн төрөлхтний соёлын агуу нээлт болох дуу хөгжим, түүний аялгуу, хэмнэлд хүнийг уйлуулах, баярлуулах, тайтгаруулах хүчтэй увидас нуугдаж байдаг. Тэгвэл дэлхийн эрдэмтэд дуу хөгжим сонсох нь хүний биед сайн нөлөөтэй талаар нэгэн сонирхолтой судалгааг хийжээ.
Энэхүү судалгаа нь өвчтэй хүмүүст илүү хамааралтай аж. Дуу сонсох нь өвчтэй хүмүүсийн биед гайхалтай өөрчлөлтийг авчирч, эдгэрэлтийн хугацааг түргэсгэдэг байна.
Дуу хөгжим бол хүний сэтгэл санаанд гайхалтай нөлөөлөх хүчтэй бөгөөд энэ нь хүний сэтгэлийн бас нэгэн амралт болдог гэж судалгааныхан хэлжээ. Ингээд эрдэмтэд ямар нэгэн өвчтэй хүн өдөрт 2 -3 цаг тогтмол хөгжим сонсох нь өвчний эдгэрэлтийг нэлээд хувиар түргэсгэдэг гэнэ.
Мөн хүүхдийн оюун ухаан дуу хөгжимтэй холбоотой бас нэгэн сонирхолтой судалгааг судлаачид хийсэн байдаг. Хүүхдэд багаас нь тохирсон дуу, хөгжим сонсуулах нь оюун ухаан хөгжүүлэх тоглом, дасгалаас илүүтэй хүүхдийн сэтгэлгээг тэлдэг байна.
Харин Рок Хип Хоп дуунууд хүний биед сөргөөр нөлөөлдгийг эрдэмтэд тогтоосон. Тэр тусмаа рок дуунууд нь тийм ч тохиромжтой биш юм байна. Усны талстанд хийсэн туршилтаар намуухан дуу эгшиглүүлэхэд ус гоё талсттай байхад рок хип хоп дуу сонсгоход усны талст ямар ч хэлбэр галбиргүй болсон гэх мэт олон туршилтыг хийжээ.