Марк Селби снукерийн дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2014.05.07-нд нийтлэгдсэн

Марк Селби снукерийн дэлхийн аварга боллоо

Снукер бильярдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Их Британийн тамирчин Марк Селби түрүүллээ. Селби шигшээ тоглолтод дэлхийн таван удаагийн аварга Ронни О’Салливантай тоглож, 18:14-ийн харьцаатай хожсон юм. Ингэснээр Марк Селби снүүкер билльярдын шинэ дэлхийн аварга боллоо. Снукер бильярдын дүрэм ёсоор дэлхийн аваргын шигшээд тамирчид 35 тоглолт хийдэг. Үүнээс түрүүлж 18 хожсон нь дэлхийн аваргын цомыг хүртдэг учиртай.

Өдгөө 30 настай Марк Селби Английн Лейчестер хотноо төрсөн. 1999 оноос хойш снукер бильярдын спортоор хичээллэсэн аж.Тэрээр 2012 оны Их Британийн аварга, 2011 оны Шанхайн мастерс тэмцээний аварга, 2008 оны Уэльсийн нээлттэй тэмцээний аваргаар тодорч байсан юм.

2014 оны снукер бильярдын шигшээ тоглолт тун нээлттэй, сонирхолтой болсон. Марк Селби ч тоглолтыг эхнээс ч тэргүүлж тоглосон юм. Эхний 11 тоглолт болоход Марк Селби 8:3-ын харьцаатай тэргүүлсэн. Харин дэлхийн таван удаагийн аварга Ронни О’Салливан эргэн ирэлт хийхээр оролдсон ч төдийлөн амжилт олсонгүй. Эхний 15 тоглолт дуусахад Ронни О’Салливан 10:5-ын харьцаатай хожигдож байсан юм. 16 дахь тоглолтоос Ронни О’Салливан тактикаа өөрчилсөн нь амжилтад хүрч, тооны харьцаа 13:14 болж хожиж эхэлсэн. Гэсэн ч Марк Селби 13 дахь хожигдлынхоо дараа тав дараалан хожиж дэлхийн аварга боллоо. Снукер бильярдын дэлхийн аварга болсон тамирчин 300 мянган фунт стерлингийн шагнал хүртдэг. Шигшээд шалгарсан Ронни О’Салливан сүүлийн хоёр жил дараалан дэлхийн аварга болсон тамирчин юм.

Б.БИЛЭГ 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж