Биокомбинатад 10 хүүхдийг барьцаалжээ

Хуучирсан мэдээ: 2014.05.07-нд нийтлэгдсэн

Биокомбинатад 10 хүүхдийг барьцаалжээ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Биокомбинатад тавдугаар сарын 6-7-нд шилжих шөнө буюу өнгөрсөн шөнө 16-17 насны 10 хүүхдийг барьцаалсан хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагын ажилтнууд хэргийн газар очиход хутга, хүйтэн мэсээр зэвсэглэсэн этгээд 10 хүүхдийг барьцаалсан байснаас гадна нэг хүн амиа алдаж, нэг хүн зодуулж, хүнд бэртсэн байдалтай байжээ. Цагдаагийн ажилтнууд барьцаалагч этгээдтэй ярилцаж, ойлголцсоны дүнд хүүхдүүдийг сулласан байна.

Гэмт этгээдийг баривчилж, одоогоор Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж