“Будаач будаач гэхээр сахлаа будав” гэгчээр Л.Эрдэнэчимэг гишүүний архи, тамхины эсрэг “татар ажиллагаа” эцэс сүүлдээ утгаа алдах шинжтэй. Тэрбээр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг арга хэмжээ авхуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж албан бичиг хүргүүлсэн байна. Уг албан бичигтээ “УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Төрийн ордон дахь ажлын байрандаа тамхи татдаг талаараа мэдээлсэн. Түүний энэ үйлдэл нь “Тамхины хяналтын тухай хууль”-ийг зөрчиж байгаа тул арга хэмжээ авч өгнө үү” гэсэн байна. АН-ын бүлгийн дарга "Тамхи татдаг хүний эрхийг хязгаарлаж болохгүй. Би тамхины өөр хуулийн төсөл санаачилна" гэсний төлөө Л.Эрдэнэчимэг гишүүний уурыг хүргэсэн бололтой.
О.САР