Фейсбүүктэй яг адилхан болсон гэж шүүмжлэгдэж буй Твиттерийн шинэ профайл хуудас энэ сарын 28-наас эхлэн албан ёсоор бүх хэрэглэгчийнх солигдох аж. Энэ тухай Твиттерийн албан ёсны хаягаар жиргэжээ. Уг жиргээний хариуд маш олон жирээчид санал шүүмжээ хэлсэн ба фейсбүүктэй адилхан байгаад нь дургүйцэж буйгаа илэрхийлжээ.
Cover, timeline columns гээд бүхий л хэсгүүд нь фейсбүүкийг хуулсан юм шиг адилхан болсон шинэ профайл хуудас танд таалагдаж байна уу.
Т.БИЛГҮҮН