Алтны ханш буурснаас болж Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Centerra Gold” компанийн орлого нэгдүгээр улиралд огцом буурч, борлуулалт нь 23 хувиар багассан байна. Тус компанийн цэвэр ашиг өнгөрсөн улиралд 2.1 сая ам.доллар болжээ. Нэгдүгээр улирлын байдлаар “Centerra Gold” компани нийт 116.7 мянган унци алт олборлосны 88 хувийг нь Кумторын уурхайгаас, 12 хувийг нь Монголын Бороогийн ордоос олборложээ.
О.САР