АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Ч.Баттуулын хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хэлэлцлээ. Хоёр шатны шүүхээс 23 жилийн ял сонсоод байсан түүний хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хэлэлцэж, ялыг хэвээр үлдээсэн байна. Тэрбээр Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа юм байна.
О.САР