Хэт халвал градусыг дарж мэдээлдэг байна

Хуучирсан мэдээ: 2010.06.25-нд нийтлэгдсэн

Хэт халвал градусыг дарж мэдээлдэг байна

Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө 35-37 градус халуун байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллэсэн билээ. Мөн өндөр халуунтай байгаа газрууд болох Дархан Ханбогд 39, Өндөрхаан, Баруун урт, Даланзадгад Сайншанд аймгуудад 38,  Чойбалсанд 40, Мандалговь, Замын үүдэд 37 градусын халуунтай байгаа аж. 

Хэт халалт ихэсвэл цаг уурын газраас халууныг дарж мэдээлдэг зүйл байдаг гэнэ. Гэхдээ энэ нь бас сайн талтай бөгөөд халууны хэмжээний өндөр тоо нь хүмүүсийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэх арга аж. Жишээ нь Энэтхэг улсад агаарын халалт 45 градусаар өндөр гарсан тохиолдолд 45 хэм дээр нь мэдээлдэг байна.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж