Дэлхийн хамгийн үнэтэй эрэгтэй хослолыг Английн дизайнер Stuart Hughes бүтээгээд байна. 899000 долларын үнэтэй уг хослолыг тэрбээр үнэт эрдэнийн гоёл чимэглэлийн “Richard Jewels” брэндтэй хамтран урлажээ. "R. Jewels Diamond Edition" нэртэй уг хослолыг хамгийн дээд зэргийн ноолуурнаас гаргасан ноос, торго болон 480 алмаазан чулуугаар хийсэн гэж дизайнер Stuart Hughes ярьсан байна. Энэхүү хослолыг Stuart Hughes-ын нэгэн баян франц үйлчлүүлэгч захиалан хийлгэсэн бөгөөд тэрбээр үүнийг хийж гүйцэтгэж байх явцдаа илүү гурван ширхгийг хийхээр шийдсэн аж. Нийт 240 карат жинтэй алмаазан чулуутай энэхүү тансаг хувцсыг хийхэд 600 цаг зарцуулсан байна.
Ж.Нил
Ж.Нил