Өнөөдөр энэ цагийн эгэл баатрууд тамирчдын баярын өдөр. Олимпийн өдөртэй давхцсан ёслолын арга хэмжээ баярын жагсаалаар эхэлж, биеийн тамир спортын үе үеийн шилдгүүд, олимп, тив дэлхийн аваргууд, оюутан залуус Спортын төв ордны өмнөх талбайгаас Сүхбаатарын талбайг чиглэн хөдөллөө. Тамирчдын төлөөлөл Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ. Ёслолын арга хэмжээ УДЭТ-ын хурлын танхимд баярын хурлаар үргэлжлэх бөгөөд энэ үеэр Ерөнхий сайд Сү.Батболд тив, дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад мөнгөн шагнал гардуулна.