Хаврын хавсрага, зуны хурц нарыг нарны шилгүйгээр төсөөлөхөд бэрх.
Ханбүргэдэй их дэлгүүр дэлхийд танигдсан нэр хүндтэй 25 брэндийн нарны шилийг албан ёсны онцгой эрхтэйгээр худалдаалдаг бөгөөд шилдэг брэндийн оригналь шилийг хэрэглэгчиддээ хүргэх зорилгоор "SUN GLASSES FAIR 2014" нарны шилний үзэсгэлэнг Монголд анх удаа зохион байгуулж байна.
"SUN GLASSES FAIR 2014" үзэсгэлэнд дэлхийн нэр хүндтэй Chopard, Gucci, Ermenegildo Zegna, Dior, Givenchy, Hugo Boss, Alexander McQueen, Max Mara, Tommy Hilfiger, Carrera, Yves Saint Laurent, Escada, Police, Fendi, Giorgio Armani, Emporio Armani, Guess, Jimmy Choo, Marc Jacobs, Iceberg, Moschino, Gianfranco Ferre, Gant, Celine, Bottega Veneta, Vivienne Westwood брэндийн нарны шилний шинэ загварууд танилцуулах юм.
Нарны шил нь таны стиль хэв маяг гангараа байхын зэрэгцээ нүүрний хэлбэр засч, илүү хээнцэр дэгжин харагдуулдаг. Үүнээс гадна нүдийг нарны хэт ягаан туяанаас хамгаалах чухал ач холбогдолтой. Гадуур худалдаалдаг ихэнх нарны шил нь хуурамч байдаг. Хуурамч нарны хэт ягаан туяны хамгаалалтгүй энгийн пластик материалаар хийгддэг. Ийм шил нь нүдний болор болон торлог бүрхэвчийг гэмтээх, хараа муутгах, нүдэнд гажиг эмгэг үүсгэх аюултай. Оригналь нарны шил хэт ягаан туяанаас хамгаалах технологи бүхий тусгай материалаар хийгддэг харахад тунгалаг бөгөөд нүдэнд тав тухтай байдаг. "SUN GLASSES FAIR 2014" үзэсгэлэнд ирснээр хэт ягаан туяаны хамгаалалттай эсэхийг шалгадаг сорилын тестээр туршиж үзэх боломжтой.
Үзэсгэлэнгийн хугацаанд бүх нарны шил 10% хямдралтай худалдаалж байгаа бөгөөд 2 шил авбал 2 дахь шилээ 50%, 3 шил авбал 3 дахь шилийг бэлгэнд авах багцын хямдралтай худалдааг явуулж байна. Ханбүргэдэйн гишүүн хэрэглэгчид 3-10% хөнгөлөлтийг давхар эдлэх болно.
Энэхүү "SUN GLASSES FAIR 2014" нарны шилний үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн 5-р сарын 25 дуустал үргэлжилнэ.
Ханбүргэдэй их дэлгүүр: БГД, Замчдын гудамж-3. Утас: 367054
Ханбүргэдэй Рояал дэлгүүр: Чингис Хаан зочид буудлын хойно,
Сөүл Бизнес Центр, 1-р давхар. Утас: 462323