Kim Kardashian шинэ найз залуутай болов

Хуучирсан мэдээ: 2010.06.25-нд нийтлэгдсэн

Kim Kardashian шинэ найз залуутай болов

Холливуудын халуухан хүүхнүүдийн нэг Kim Kardashian шинэ найз залуутай болсон талаар “Us magazine”-д мэдээлжээ. Америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн тоглогч Reggie Bush-аас хэдхэн сарын өмнөөс холбоогоо тасалсан Kim Kardashian энэ удаа “Dallas Cowboys” багийн тоглогч Miles Austin-тай болзож эхлээд байна. 29 настай Kim Kardashian энэ удаагийн харилцаандаа нэлээд алгуур, хянамгай хандана гэж дотны найзууддаа ярьсан талаар түүний ойрын эх сурвалж уг сэтгүүлд мэдээлсэн гэнэ. Хэдийгээр шинэхэн найз залуугаасаа дөрвөн насаар эгч ч гэсэн Kim үүнийг насны зөрүү гэж бодохгүй байгаа талаараа найзууддаа ярьсан аж. Түүний ойрын эх сурвалжийн ярьснаар Kim, Austin нар Лос Анжелосын нэгэн ресторанд хооллож байх үедээ танилцаж, гар утасныхаа дугаарыг солилцоод салсан гэнэ. Ингээд түүнээс хойш удалгүй болзож эхэлсэн байна. “Kim шинэ найз залуудаа сэтгэл хангалуун байгаа. Тэр Austin-ныг маш сайн залуу гэдгийг мэдэрч байгаа гэж найзууддаа ярьсан” гэж тэрхүү эх сурвалж “Us magazine”-д мэдээлжээ.

Хамгийн сүүлд богино хугацаанд Португалийн хөлбөмбөгчин Cristiano Ronaldo-тай нэр холбогдоод авсан Kim найзууддаа хурдхан шиг сайн нөхөртэй болж, хүүхэдтэй болох хүсэлтэй байгаагаа ярих болсон гэнэ.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж