Мөрөөдөл бодитоор үргэлжилсээр…

Хуучирсан мэдээ: 2014.05.07-нд нийтлэгдсэн

Мөрөөдөл бодитоор үргэлжилсээр…

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР’’-ийг угтан нэг томоохон үйл явдал болж өнгөрлөө.

Энэ нь Касс Таун” компаний хамт олон “Ногоон Ази” ТББ,  My club-ийн хамт олон –той хамтран “МӨРӨӨДЛИЙН ОЙ” төслийн 2014 нээлтээ албан ёсоор эхлүүлж байна.

2014 оны гэж тодотгосны учир нь энэхүү төсөл 2009 – 2019 оны хооронд 10 н жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд энэхүү төслийн хүрээнд Төв Аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь 116 га газарт 150 000 ширхэг мод тарьж ойжуулах юм байна.

Өнгөрсөн 5 жилийн хугацаанд нийт 63.5га-д 61 693ш мод тарьсан бөгөөд модны ургалт 90% тай байгаа нь үнэхээр сайшаалтай юм.

Касс Таун ХХК нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас шалгаруулдаг Монголын TOП-150 аж ахуй нэгжийн нэгээр жил бүр шалгардаг үндэсний томоохон компаний нэг юм.

Энэ жил Касс Таун ХХК-ний 15 жилийн ой тохиож буй бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд ийм томоохон төсөл санаачлан амжилттай хэрэгжүүлж буй нь талархууштай.

Касс Таун ХХК нь төслийн гүйцэтгэгчээр Ногоон Ази ТББ-ыг сонгосон нь бас учиртай.

Учир нь Ногоон Ази ТББ нь 2000 оноос монголд мод тарих ажлыг эхлүүлсэн бөгөөд тарьсан модны 90% нь амьдарч байгаа туршлагатай хамт олон юм.

Энэхүү төслийн санхүүжүүлэлтийн гол эх үүсвэр нь “Cass” шар айрагны нэгж худалдан авалт тутмын 12 төгрөг байх ба төслийн хүрээнд нутгийн 30 гаруй иргэн тогтмол ажлын байртай болж амжиргаагаа дээшлүүлэн амьдарч байна.

Мод тарих ажлыг буянтай, сайхан үйл хэмээн бэлэгшээж “Нэг мод тарих энэ насны буян, Хоёр мод тарих хойд насны буян” хэмээн өвөг дээдэс минь ярьцгаадаг.

CASS брэндийг сонгож “МӨРӨӨДЛИЙН ОЙ”-д мод тарих их үйлсэд хувь нэмрээ оруулцгаая.  


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж