Матрын арьсан хөлбөмбөг бүтээв

Хуучирсан мэдээ: 2010.06.25-нд нийтлэгдсэн

Матрын арьсан хөлбөмбөг бүтээв

Дэлхий нийтээрээ хөлбөмбөг рүү анхаарлаа хандуулсан энэ үед зарим авхаалжтай нэгэн нь үүнтэй холбоотой бас бус зүйлсээр хүмүүсийн сонирхол руу “довтлох” боллоо. Сайн чанарын арьсан гар цүнх болон гоёлын зүүлт сэлтээрээ алдартай “Nancy Gonzalez” брэндийн дизайнер Santiago Gonzalez энэ удаад цүнх бишм бөмбөг бүтээсэн байна. Матрын арьсаар урласан уг бөмбөгөө тэрбээр тансаг зэрэглэлийн бараа бүтээгдхүүнтэй Английн алдарт “Harrods” их дэлгүүрт зориулан хийжээ. Santiago Gonzalez матрын арьсан бөмбөгөө хүрэн, цагаан хоёр төрлийн өнгөтэйгээр нийт ердөө аравхан ширхэгийг хийсэн бөгөөд худалдаанд гарсан өдрөө буюу өчигдөр дэлгүүрийн тавиур дээрээс “нисчээ”. Бөмбөгний үнэ 5200 доллар байсан гэнэ.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж