Хятад эдийн засгаа тэлнэ

Хуучирсан мэдээ: 2014.05.06-нд нийтлэгдсэн

Хятад эдийн засгаа тэлнэ

Хятад дахь Теслагийн үйлдвэр

Шинэ судалгаа нь Хятадын эдийн засаг  өмнө дүгнэгдэж байснаас хурдан өсч байгааг харуулжээ. Зарим шинжээчид жилийн эцэс гэхэд Хятадын эдийн засаг нь Америкийг дэлхийн тэргүүлэх байрнаас шахна гэсэн дүгнэлтийг хийж байна.  
Ийм дүгнэлт НҮБ-ын олон улсын харьцуулсан хөтөлбөрийн илтгэлд хийгджээ.

Хөтөлбөрийн хүрээнд янз бүрийн орнуудад адил хэмжээний мөнгөөр хичнээн бараа бүтээгдэхүүн ба үйлчилгээ авч болохыг тогтоодог худалдан авах чадварын тэнцвэрийн үндсэн дээр эдийн засгийн үнэлгээг гаргадаг. Зарим  шинжээчид энэ арга нь улс орны үйлдвэрлэлийн бодит хэмжээг илүү нарийн гаргадаг гэж үздэг. Учир нь мөнгөний ханш нь харьцуулалт хийхийг ээдрээтэй болгодог аж.

Сүүлийн мэдээгээр, 2011 оны амиргааны төвшний зарлага нь Хятадад өмнөх 2005 оны судалгааныхаас 20% илүү гэж гарав. Өнгөрсөн онуудын Хятадын эдийн засгийн үзүүлэлт нь энэ жилийн сүүл гэхэд хэмжээгээрээ АНУ-ын үзүүлэлтээс давсан байна гэсэн дүгнэлтийг хийх боломжийг өгч байгаа гэнэ.

“Луугийн титэмлэлт” гэсэн нэртэй өгүүлэлдээ, Хятад дэлхийн тэргүүлэх эдийн засаг болно гэсэн дүгнэлтийг Economist  сэтгүүл хийгээд “Америкийн зуун төгсөж, Номхон  далайн зуун эхэллээ” гэв. Мөн адилхан дүгнэлтүүдийг The Financial Times, The Guardian сонинууд хийжээ.

Гэвч худалдан авах чадварын тэнцвэрийн үзүүлэлт нь баялагийн хүн амд ноогдох хувийг гаргадаггүй. Үүнийг тооцвол 1,3 тэрбум хүнтэй Хятад нь өмнөхийн адил хөгжиж буй оронд тооцогдон АНУ-аас хол хоцорч яваа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж