Чуулганаар хэлэлцэх хоёрдахь асуудал болох Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэхүү хуулийн төслийг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлжээ.
Хувиараа ашигт малтмал олборлогч иргэд орлогын албан татварыг төлөхөөр энэ хуулийн төсөлд тусгасан бөгөөд нөхөрлөлийн гишүүн бүрээс татвар авахаар болж байгаа юм. Татварын хэмжээ нь 10800 төгрөгөөр тогтоогдсон байна.
Энэхүү хууль нь бичил уурхайн тухай хуулиа дагалдаж явж байгаа тул өмнөх хуулийн нэгэн адил хэлэлцэх эсэхийг нь зөвшөөрөх нь зүйтэй гэсэн УИХ-н гишүүд Гончигдоржийн горимын санал дэмжигдсэнээр уг хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо.
Б.Энхмандах