Дорноговийн Өргөн суманд “Сэнж Сант” компани цементийн үйлдвэр барих төслийг хэрэгжүүлж байна. Уг төсөлд Европын сэргээн босголт банкнаас 65 сая ам.долларын зээл олгохоор болсон бөгөөд 20 сая ам.долларыг нь үйлдвэрийн тоног төхөөрөмжид зарцуулах ажээ. Үйлдвэрийн барилгын ажлыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлүүлсэн бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноор Монголын барилгын салбарт үнэ тогтворжуулахад багагүй нөлөөлөх юм. Нөгөөтэйгүүр үйлдвэрийг дагаад ажлын байх бий болно гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна.
О.САР