Конрад Блакын хэргийг дахин нягталж үзэж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.25-нд нийтлэгдсэн

Конрад Блакын хэргийг дахин нягталж үзэж байна

АНУ-ын давж заалдах шатны шүүх одоо шоронд шамшигдуулалтын хэргээр хоригдож байгаа хэвлэлийн тайкүүн Конрад Блакийн хэргийг дахин авч үзэж байна. Блакыг яллахдаа АНУ-ын Засгийн газар хуулийг буруу хэрэглэсэн гэж АНУ-ын Дээд шүүх шийдвэрлэсэн. Өмнө нь “Enron” компанийн захирал байсан Жеффрей Скиллингийн талаар шүүх мөн үүнтэй төстэй шийд гаргасан.

Үүнтэй холбоотойгоор хэргийг шийдсэн шийдвэрүүдийг хүчингүй болгох уу, яаж шийдэх вэ гэдэг талаар давж заалдах шатны шүүхүүд шийд гаргах болно. Блак болон Скиллингийг “шударга бус үйлчилгээний” тухай 1988 онд батлагдсан Холбооны хуулиар ялласан юм. Энэ хуулийн заалт нь дэндүү бүрхэг тул энэ хуулийн заалтуудыг улс төрийн болон бизнесийн явцад гаргасан алдааг гэмт хэрэг болгож буруугаар ашиглаж байна гэж шүүмжлэгчид ярьдаг. Конрад Блакын эзэмшдэг “Hollinger International” компани нь “Daily Telegraph”, “Chicago Sun-Times” сэтгүүлүүдийг эзэмшдэг байсан юм.

Дээд шүүхээс гаргасан шийдвэртэй холбоотойгоор ноён Блакын өмгөөлөгч Мигуэл Эстрада “Доод шатны шүүхүүд Дээд шүүхээс алдааг нь залруулсныг ажилдаа тусган энэ асуудлыг олон талаас нь авч үзэх бөгөөд ноён Блак буцаж эрх чөлөөтэй болоход туслах болно гэж найдаж байна” гэж ярьжээ. Харин Жеффрей Скеллийн АНУ-ын түүхэн дэхь хамгийн том дампуурал болох “Enron” компанийг дампууруулахад нөлөөлсөн хэргээр 2006 онд яллагдсан бөгөөд шүүхээс түүнд 24 жилийн ял оноосон юм.

Т.Бадрах
   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж