Монгол Улсын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Энхжаргал хөл хүнд болжээ. Энэхүү баярт мэдээг Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Асашёорюү Д.Дагвадорж твиттер хуудсаараа дамжуулан олон нийтэд дуулгав. Их аварга энэ талаар “Манай анхны эмэгтэй дэлхийн хүрэл медальт Энхжаргал маань удахгүй ээж болно” хэмээн бичиж, доорх зургийг нийтэлжээ.
Чөлөөт бөхийн спортоор 10 гаруй жил хичээллэж, Монголын чөлөөт бөхийн түүхэнд дэлхийн аваргаас медаль зүүсэн анхны эмэгтэй тамирчин болсон тэрбээр тивийн аваргаас зургаан медаль хүртсэн ховор амжилтын эзэн. Их спортод амьдралаа зориулж, Монгол Улсын нэрийг тив, дэлхийн тавцанд цуурайтуулсан түүний гэр бүлд аз жаргал хүсье.
С.ЦЭЛМЭГ