Бондын мөнгө хаана байгаа вэ?

Хуучирсан мэдээ: 2014.05.06-нд нийтлэгдсэн

Ийн асуух хүн олон байна. Тэр бүү хэл “Тэр мөнгө сэм үрэгдээд дууссан. Засаг мөнгөгүйдээд хэрэглэчихсэн юм биш биз” гэх хар дагуулан өгүүлэх нь цөөнгүй. Тэгвэл өнөөдөр болсон “Шинэчилж шийдье” уулзалтын үеэр Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат Чингис бондын зарцуулалт, үлдэгдлийн талаарх мэдээллийг өгсөн юм.

Түүний хэлснээр бондын нийт санхүүжилт болох 1,5 тэрбум ам.доллар буюу 2,502 их наяд төгрөгийн 765 сая ам.доллар /1 их наяд 234 тэрбум 800 сая төгрөг/ буюу 49 хувийг нь төрөл бүрийн зээлд зарцуулаад байгаа аж. Одоо бондын  үлдэгдэл болох 51 хувь буюу 1 их наяд 267 тэрбум 200 сая төгрөгийг арилжааны банкуудад хадгалж байгаа гэнэ. Бондын мөнгөний 11,15 хувийг Хаан банкинд, 10,44 хувийг Хас банкинд, 9,89 хувийг Төрийн банкинд, 9,54 хувийг Голомт банкинд, 9,04  хувийг Худалдаа хөгжлийн банкинд тус тус хадгалж байгааг тэрээр мөн тодрууллаа.

Мөн Самурай бондын 24,3 тэрбум иений санхүүжилт ч бүрэн бүтнээрээ хадгалагдаж байгаа гэх мэдээллийг Хөгжлийн банкны захирал өгч байна.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж