-Хөдөөгийн бичил санхүүгийн хөгжлийг дэмжих холбоо анхны чуулганаа хийж байна-
Хөдөөгийн бичил санхүүгийн хөгжлийг дэмжих холбоо өнөөдөр/05.06/ Гадаад харилцааны яаманд чуулга уулзалт хийж байна. Чуулганыг тус холбоо, Хөдөлмөрийн яам, Азийн хөгжлийн банк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 19 аймгийн 48 суманд үйл ажиллагаа явуулдаг Хадгаламж зээлийн хоршоодын 120 орчим төлөөлөгч оролцож байгаа юм.
Хөдөөгийн бичил санхүүг хөгжүүлэхэд хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй гэдгийг оролцогчид онцолж байлаа. Аймгуудад хадгаламж зээлийн хоршоод ажиллаж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа ч хэтэрхий жижиг бүтэцтэйгээс болж хөдөөгийн иргэдэд санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэхэд хангалтгүй байдаг ажээ. Тиймээс хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд дундын хоршоо байгуулах хэрэгтэй талаарх саналыг хуралд оролцож буй төлөөлөгчид хэлж байгаа юм.
Б.МИШЭЭЛ