Шар усны үерээс сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2014.05.06-нд нийтлэгдсэн

Шар усны үерээс сэрэмжлүүлж байна

2014-05-06-ныөдрийн байдлаар Хэнтэй нурууны баруун хажуугаас эхтэй Тэрэлж, Туул, Алтай нуруунаас усжих Ховд, Сагсай, Харбут, Чигэртэй, Булган, Хангай нурууны өвөр болон Түргэний уулсаас эхтэй Чигэстэй, Богд, Яруу, Хожуул, Заг, Онги, Таац, Намир, Хангилцаг зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдсэн байна.

Хангай нурууны арын Идэр, Урдтамир, өврийн Чигэстэй, Буянт, Хожуул, Онги, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хурх, Барх, Их хянганы нуруунаас эхтэй Халх голын адаг, Алтай нурууны Буянт, Турган, Увс нуурын савын Хархираа, Түргэн, Тэс болон Сэлэнгэ мөрний дунд болон адаг хэсгээр олон жилийн дундаж түвшинг 10-35 см давсан байна. Иймд дээрх голуудын сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжтой байхыг Ус судлалын сектороос зөвлөж байна.


2014 оны 5 дугаар сарын 07-ноос 2014 оны 5 дугаар сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

8-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүүн хагаст, 10-нд зүүн зүгийн нутгаар, 11-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 8-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд ихэнх нутгаар дулаарна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж