“Ажлаа өгөх сайдууд хэд хэд бий”

Хуучирсан мэдээ: 2014.05.06-нд нийтлэгдсэн

“Ажлаа өгөх сайдууд хэд хэд бий”

АН-ын бүлгийн хурал өчигдөр нилээд цан сунган хуралджээ. Төлөвлөгдсөн бөгөөд цаг үеийн олон асуудлыг хэлэлцэж, сүүлдээ хаалттай горимд шилжсэн хурлын үеэр “давхар дээл”-ээ тайлахаар хүсэлт гаргаад байгаа УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга энэ Засгийн газарт өөр шиг нь сайн дураараа албаа хүлээлгэж өгөх хэд хэдэн сайд байгааг онцолжээ.

Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, айл өрх нэг бүрээс авахуулаад улс орон тэр чигтээ санхүүгийн  асуудалд орсонд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарыг тэрээр буруутгаж, ажлаа хийж чадахгүй байгаа сайд нартаа анхаарал хандуулах ёстойг шүүмжилсэн байна.

Харин Х.Баттулга сайдын талаар өчигдрийн хурал дээрээ ярилцсан эсэхийг намын удирдлагуудаас нь тодруулахад, “Сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаад байгаа УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын асуудлаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, УИХ-д оруулж ирэх ёстой гэсэн чиглэлийг Ерөнхий сайдад өгсөн байгаа. Энэ асуудлыг Засгийн газраас оруулж ирсний дараа холбогдох байнгын хороо хуралдаж, УИХ шийдвэрээ гаргана. Тиймээс Засгийн газраас Х.Баттулга сайдын өргөдлийг хэлэлцээд оруулж ирвэл АН-ын бүлэг байр сууриа нэгтгэнэ” гэж тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хариуллаа.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж