Украины зүүн өмнөд нутгийн хямрал Хар тэнгисийн хавийн улаан буудай, эрдэнэ шишийн экспортод аюул учруулж байна гэж Bloomberg мэдээлэв. Үүний үр дагавараар дэлхийн зах зээл дээр үр тарианы үнэ өсч эхэлжээ.
Чикагогийн бирж дээр улаан буудайн үнэ 2,2 хувиар нэмэгдэн, нэг бушелийг $7,3175 доллараар (тонн нь $272,06) зарагдсан нь 2013 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болов.
"Украин дахь хүчирхийлэл нь зах зээлд ноцтой түгшүүр гаргаж эхэллээ. Олон зүйл үл мэдэгдэх хэвээр байна” хэмээн Morgan Stanley банкны шинжээч Жоэл Крейн өгүүлэв.
Украин нь улаан буудайн экспортоор дэлхийд зургаад, эрдэнэ шишийн экспортоор гуравт бичигддэг. Тус улсын экспортын 87 хувийг Одесса болон Хар тэнгисийн дөрвөн боомтоор дамжуулан зах зээлд нийлүүлдэг.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР