Бэлтгэл үүрэгтнүүд буудлага хийж, дарийн утаа үнэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.25-нд нийтлэгдсэн

Бэлтгэл үүрэгтнүүд буудлага хийж, дарийн утаа үнэрлэлээ

Монгол Улсын  Дайчилгааны тухай хуулийн дагуу аймаг, цэргийн штабууд артиллерийн  их бууны буудлага хийлээ. Уг цэргийн албан хаагчид дайчилгааны бэлтгэл үүрэгтний сургалтыг арав хоногийн өмнөөс Тавантолгойн цэргийн сургалтын нэгдсэн төвд бэлтгэлээ базаажээ. Энэ удаагийн сургалтад урьд нь цэргийн алба хаасан байлдагч, түрүүчээс эхлээд мэргэжлийн офицерууд болох 164 бэлтгэл үүрэгтэн хамрагдсан аж.  Тэдгээрийн хамгийн залуу нь 20 настай харин ахмад нь 59 настай цэргүүд байсан байна. Насны зөрүү, дээрээс нь зуны халуун нар ээж бэлтгэл сургууль хийхэд хүнд байгаа хэдий ч олон жилийн дараа цэргийн амьдралаар хэд хоног амьдрахад тэдэнд сонирхолтой бас бахархалтай байсан талаараа хуучилж байсан юм.

Байлдааны буудлага үйлдэх уг арга хэмжээний үеэр ЗХЖШ-ын дэд дарга бригадын генерал Б.Баярмагнай өөрийн биеэр хүрэлцэн очиж, бэлтгэл үүрэгтнүүдийн сургалтын явц байлдааны буудлагын явцтай танилцлаа.  Таван  жилд нэг удаа зохиогддог энэ сургалтаар бэлтгэл үүрэгтнүүд онолын мэдлэгээ бататгаж газар орон дээрээ артилерийн  буудлага хийж, сурсан мэдсэн зүйлээ улам бататган сэргээж авдаг уламжлалтай. Энэ удаагийн сургалт , буудлага үр дүнтэй боллоо гэж албаны удирдлагууд дүгнэж байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж