Хуучирсан мэдээ: 2014.05.06-нд нийтлэгдсэн

Амралтын өдрүүдэд “Монгол цэргийн жавхаа” өдөрлөг болж, энэ үеэр зэвсэгт хүчний алба хаагчид Өмнөд Солонгосоос гаралтай ганнам стайлаар бүжиглэсэн нь жиргээчдийн шүүрч аван шуугих сэдэв яах аргагүй мөн байв. “Ганнам стайл Монгол цэргийн жавхаа гэж үү” гэдгээс авахуулаад өчигдөржин тэд цэрэг эрсийн ганнам стайлыг шүүмжлэв.


-Batkhishig Jantsmaa ‏@BatkhishigJants   Бүр солиорч л дээ эд

-khalzanuvuu ‏@khalzanuvuu   Мөнгө үрэх арга нь олдкуу байгаамаа. Яахуу яахуу. хүүхдүүд эрхэлж л байг!!!

-iderbayar ‏@tiderbayar   солонгос олон ангит киноны дуугаар төрийн дуулалаа солих хэрэгтэй

-Хэрлэнбаяр ‏@khebi  Моод Монголоор дуусна гэж.

-Tenger.G ‏@tengerg   за яахав дээ уржигдар НТВ-р Оросын цэргийн ансамбль Get lucky-г дуулж л бн лээ дэг

-Gereltsog Batdorj ‏@bgereltsog яагаад болохгvй гэж ..би vзсэн гое л харагдаж бна лээ

-Жанжин ‏@isrosac   нүдний булай. Цэргийн сүр жагсаалдаа гэдэг

-Oyunbold ‏@Oyunbold   эсвэл уралдааныхаа нэрийг солимоор юм уу. цэргийн сургуулийн оюутнуудын дундах тэмцээн гэдэг ч юм. Нээх том нэртэй


Жиргээнд орж ирсэн дараагийн синсааци бол УИХ-ын гишүүн Д.Зоригтын стийл имижийн талаар байв.Телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо жиргээчдийн анхааралд өртсөн эрхэм гишүүн оймсоо хүрэм, өмднийхөө хослолтой ижилсүүлсэн нь олны анхаарлыг татжээ.Эрээн судалтай хослолтойгоо ижилсүүлсэн оймс нь түүнийг сошиал ертөнцөд бараг “оймс” хочтой болгохыг шахав. Хамгийн сүүлд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын баривчилгааны үеэр оймс сүрхий олны анхааралд өртөж байсан бол Д.Зоригт гишүүний имиж“Оймс 2” цувралаар тодорлоо.


-@Author ‏@Batsugar1   Дотуур ноосон өмд нь юм бишүү

-Солгой Гарьд ‏@solgoigarid   Арго бас Гамбир гд нэвтрvvлэгт орохдоо иймэрхvv оймс емсцен бсан бхаа

-Bayaraa ‏@Bayar1199   Одоо олноороо оймсоороо онгирцгооё!!!

-Т.СоДНоМЦэРэН ‏@sdkiveel   yamar hamaatain goyl ba shde

-Batbayar.Sh ‏@drbatist  италичууд шиг гангарсан байна даа гэхдээ оймс нь хэтэрчихэж 🙂
-Г.Дэлгэрмаа ‏@Delgermaa007   Хаха Сvртэй стайл бна даа хаха

-chimeg ‏@chimeg4  Д.Зоригт гишүүн оймсны дуулиан-2 болов. номер нэгээс хойш оймсны талаар яриагүйсэн

Энэ өдрийн жиргээний бас нэг сэдэв бол хүүхдүүдээр халхалсан төрийн бус байгууллагынхныг шүүмжилсэн явдал. Учир нь иргэний хөдөлгөөнийхөн хүүхдэд лоозон бариулсан нь жиргээчдийн дургүйцлийг хүргэв. Энэ талаар жиргээч, Төрийн соёрхолт‏ @Enkhzaya_B "Хүүхдүүдэд лоозон бариулж балай хэрүүлдээ бүү хутга, гэтэл миний хүүхдийг доромжилж байх. Иргэний хөдөлгөөнийхөн” гэжээ. Энэ асуудал жиргээчдийн дунд шүүмжлэл дагуулсан.

-Ари ‏@ariunbileg   юу вэ. Хуухдуудийг юунд ингэж ургэлж эрхийг нь зорчино вээ

-Ухаалаг бөөгий ‏@bbatbileg   Хүүхэд, секс хоёр ер нь юм зарах аргуудын тэргүүнд явдаг байхөө

-Оргил.Б ‏@peakmn  Иргэний хеделгеений нехдууд зорилго нь арга хэрэгсэлээ зевтгене гэдэг юм шиг бган. Унэт зуйлгуй.

-bayasgalan ‏@bayasbayasgalan  хүүхдийг элдэв сурталчилгээ энээ тэрээд ашиглаж болохгүй гэсэн олон улсын конвенц байдаг шиг санагдана

-Буянаа ‏@buyanaa_ts   ер нь томчуудад ямар харагдах нь огт сонин биш. Хүүхдийн эрх ашиг тусдаа, тэд өдийд ийм зүйлийг ухаарахгүй

-Э.ДӨЛГӨӨН АниМо © ‏@freecolor88   Соц-нийгмийн үеийн үлдэгдэл сэтгэлгээтэй чаралба нар! Хүүхдийг дандаа зорилгодоо ашиглана!

-Л.Mөнхтуяа ‏@panduyaa   энэ чинь ёстой хийрхэлийн этюд бна даа. Хүүхэдийг ашиглаж байна. Насанд хүрээгүй хүүхдийг ашиглах буруу.өөрсдөө зогсоо?

-Аавын эрх охин ‏@BolorsurenD   huuhdiig huuhdeer n bailga. Ted togloj naadaj erhlej surch bolovsroh yostoi bolhoos tomchuudiin zolios boloh yosgui.

Жиргээчид ийн ганнам стайлдсан цэргүүдийг шүүмжилж, имиждээ хэт анхаарсны улмаас “оймс” хочтой болсон Д.Зоригт гишүүний талаар ярилцаж, хүүхдийн эрх зөрчиж буй иргэний хөдөлгөөнийхнийг шүүмжилж, халуун сэдэв ихтэй өнжив. Харин тэд өнөөдөр юуг онцлох бол.


ЦАХИМ БОЛЖМОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж