&#34Эрчим&#34 шигшээ тэмцээнд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2014.05.05-нд нийтлэгдсэн

&#34Эрчим&#34 шигшээ тэмцээнд өрсөлдөнө

"Эрчим" vs "Манан Маршианди" багуудын тоглолт өнөөдөр Монголын хөлбөмбөгийн талбайд болж, 0:0 харьцаагаар өндөрлөснөөр "С" хэсгийн тоглолтууд өндөрлөв.

Азийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит “AFC President’s Cup-2014” тэмцээний хэсгийн тоглолт Монгол Улсад анх удаа боллоо.

“AFC President’s Cup-2014” тэмцээнд 11 улсын баг оролцож байгаагаас Монгол Улсыг төлөөлж "Эрчим" клуб оролцож буй. 11 баг гурван хэсэгт хуваагдсанаас "Эрчим", Камбожийн "Свейрин", Непалийн "Манан Маршианди" клубууд "С" хэсэгт багтсан. "А", "В" хэсгийн тоглолтууд Филиппин, Шриланк улсуудад болж байна. Хэсэг бүрээс шалгарсан хоёр баг ирэх есдүгээр сард болох шигшээ тэмцээнд оролцох эрхийг авах юм.

"С" хэсгийн гурван тоглолт Улаанбаатар хотноо болсоноос "Эрчим", Непалийн "Manang" багууд эхний тоглолтод ялалт байгуулж, шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа. Камбожийн "Свейрин" баг хоёр хожигдолтой хэсгийн гуравдугаар байрт бичигдэв.

Өнөөдөр Монголын хөлбөмбөгийн талбайд болсон хэсгийн сүүлийн тоглолт "Эрчим" vs "Манан Маршианди" багуудын хооронд болж, 0:0-ийн харьцаагаар тэмцээн өндөрлөлөө. Ийнхүү "С" хэсгийг Непалийн "Манан Маршианди" баг тэргүүлж, Монголын "Эрчим" баг удаалж, ирэх есдүгээр сард болох шигшээд тэмцээнд оролцох эрхийг авлаа.

Тоглолтын харьцаа:

Тавдугаар сарын 1: "Свейрин" (Камбож) – "Манан Маршианди" (Непаль) 3:6

Тавдугаар сарын 3: "Эрчим" (Монгол) – Свейрин (Камбож) 3:1

Энэхүү тоглолтод 19 настай С.Гал-Эрдэнэ гурван гоол хийсэн бөгөөд 3000 гаруй хөгжөөн дэмжигчдээ баярлуулжээ.

 

Тавдугаар сарын 5: "Эрчим" (Монгол) – "Манан Маршианди" (Непаль) 0:0

Сануулахад, Үндэсний хөлбөмбөгийн лигийн долоон удаагийн аварга, "Супер цом"-ын гурван удаагийн аварга, “Дулааны Цахилгаан Станц-IV” ТӨХК-ийн “Эрчим” баг “AFC President’s Cup” тэмцээнд гурав дахь удаагаа оролцож байна. "Эрчим" клубийн хувьд өнгөрсөн жилийн “AFC President’s Cup" тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлж байжээ.

Ч.БОЛОР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж