Иргэд төрд итгэх үү? | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.06.25-нд нийтлэгдсэн

Иргэд төрд итгэх үү?
“Таван толгой”-н асуудлыг УИХ хэлэлцэж, Засгийн газарт өөрөө шийдэх эрхийг нь өгөх процесс явагдаж байна. Гэхдээ мэдээж бэлэн болсон гэрээ хувилбараа эргэж УИХ-д оруулна. Ажиглагчдын дүгнэж байгаагаар УИХ-ын хаврын чуулганы хаалтаас өмнө буюу 7 сарын 5 гэхэд Засгийн газар “Таван толгой”-г бие дааж шийдэх эрхээ авах нь. Үүнийг баталгаажуулахын тулд албан, албан бус олон механизм ажиллаж байна. Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүдтэй ажиллана. УИХ-ын гишүүдээс зарим нэг нь Засгийн газрын байр сууриас өөр санаа бодолтой байгаа ч олонхийн дэмжлэг авч чадах эсэх нь эргэлзээтэй байна. Дээр нь хэвлэл мэдээлэл тэр чигтээ нам гүм болсон нь гайхалтай. Өчигдөрхөн л бүгдээрээ “Таван толгой”-н мэргэжилтэн байсан хэвлэл мэдээллийнхэн “Таван толгойн таван боломж” гэх зэрэг Засгийн газрын төлбөрт нийтлэлүүдийг хүн уншихгүй нүүрэндээ тавихаас хэтрэхгүй болов.

Уг нь энэ Засгийн газрын оруулж ирээд хэлэлцүүлж байгаа хувилбарыг огт буруу, муу, хүлээж авах боломжгүй гэж бүгд хэлээгүй л дээ. Өөр санаа бодолтой төрийн түшээд байгаа. Тэд санаа бодлоо хэлсэн. Олон нийтийн хувьд бол аль аль талыг нь сонсох хүсэлтэй байгаа нь мэдээж. Ингэх нь ч зөв. Бүгдээрээ хэлэлцээд хамгийн зөв, боломжит хувилбарыг сонговол улс оронд маань хэрэгтэй. Засгийн газар ч бас үүнийг хүсч байгаа нь ойлгомжтой. Гэхдээ  хугацаа шахан заавал баяр наадмаас өмнө тогтоолоо батлуулах гэж хичээж байгаа нь сөрөг үр дагаваргүй гэж үү. “Таван толгой”-г эзэмшихэд яараагүй монгол хүн байхгүй. Засгийн газар ч зунжин амарч суухгүй, ажиллая л гэж УИХ-ыг шамдуулж байна гэж ойлгоё.

Гэхдээ Засгийн газрын арга барилд хүлээж авахад хэцүү нэг зүйл байна. “Таван толгой”-г ил тод, нээлттэй, бүгд хэлэлцэж шийднэ гэж Засгийн газар тунхаглаж байгаа. Гэсэн хэрнээ өөр санаа бодолтой хүмүүсийн үг яриа олон түмэнд хүрэх боломж байдаггүй. Албан, албан бус механизмууд ажиллаад таг болгов. Ингэх тутам олон түмэн засаг төрд итгэх итгэлгүй болно шүү дээ. Ийм нөхцөлд ард иргэддээ “өсгөөд өгнө эрхийг нь өгчих” гээд байгаа “Таван толгой”-г хамгийн зөв хувилбараар шийднэ гэж хэн  итгэх юм бэ. Эрхэм ерөнхий болоод бусад сайдууд энийг ойлгохгүй байна гэж үү. Эсвэл ингэж шийдсээр байгаад уламжлал болсныг үргэлжлүүлэхээр шийдэв үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-25 86.7.20.61

turd itgej bolohgui gedeg ni odoo bur ilerhii bolj baina daa Batbold saifyg ovoo yum bolov uu gej naidsan huuchnaasaa ch doloon dor hun baina INgej baigaad neg aguu hun turj mongol undestniig muhluus avrahgui bol tun ch evgui baidald orj dee eh oron mine

Avatar

Зочин 2010-06-25 202.170.81.155

Төр ялзарсан байна Ямар ч итгэл алга Газар ухахаа болиочээБэлэн мөнгө олно гэж бодож байвал тэр шиг алдаа алга Оюунаа цэнэглэх хэрэгтэйТөрийн алба дэндүү арсаагүй сул дорой хүмүүсээр дүүрчээ Тэд төрийн аппаратыг жишээ нь Мэргэжлийн хяналтын газар гэж естой хөгийн байгууллага байна Татан буулгаж мэргэжлийн яамандад нь харяалуулах хэрэгтэй байна

Avatar

99226898 2010-06-25 202.126.92.6

19-r horoolold 2 bair zarna Utas-99226898

Avatar

Зочин 2010-06-25 111.188.74.61

Монгол улсад шүүх засаглалийг зөв голидролд нь оруулахад иргэн бүрийн оролцоо чухал байгаа юм Шүүхийнхэн болон Захиргааны хэргийн шүүхийн Хажидмаа Эрдэнэчимэг нартай холбоотой санал гомдолыг tsendmaatsendyahoocom хүлээн авна Монголд шударга шүүх цааз хэрэгждэг болох хүртэл шүүгч нэрийг уландаа гишгэсэн ёс зүйгүй этгээдүүдтэй эцсээ хүртэл тэмцэх болно Монголд шударга ёс тогтож авилга хээл хахуульд автагсад ёс зүйгүй этгээдүүдэд нуугдах газар олдохгүй болтол тэмцэх болно Шүүх хуулиа баримталдаг шүүгч нь шударга бай

Avatar

No, itgej chadahgui 2010-06-25 221.17.226.17

Mongol ulsiin tur zasgiin gazar tur zasgiin alban tushaaltan hund surtaltand itgedeg tedniig sainaar helj magtdag neg ch mongol hun bhgui gedegt itgeltei baina turiin ajlaar dalimduulan irgedee hel amaar doromjildog yaduu zuduugeer ni duuddag turiin alban haagchiin bied hurseniig gemtel uchruulsand tootsdog durguiee hursen heniig ch huchinddeg shorond yavuuldag tiim l uls bolson baina

95128870 2010-06-25 180.235.174.47

Hulbumbugiin DAShT-2010 iin Greece Spain Mexico Japan Korea Brasil Argentina Germany Italy Ghana Portugal France Cameroon England Netherlands-iin undesnii shigsheen umsgul Croatia Russia-iin umsguluud bolon World CUP-iin JABULANI alban yosnii bumbug hudaldaalj baina UTAS 95128870 96018288

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж