Нийслэл хотын урд хэсэгт байрлах Соёмбот уулан дээр гал гарсныг Онцгой байдлын албаныхан бүрэн унтрааж дууслаа. Үдээс хойш 16 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт дуудлага ирсэн бөгөөд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 14 дүгээр ангийн гал унтраах тасаг очиж унтраасан байна.
Нийслэлийн онцгой байдлын албанаас энэ талаар тодруулахад “Хуурайшилт ихтэй байгаагаас хөрсний үндэс шатсан. Галыг бүрэн унтраасан” гэсэн юм.
Б.ЭНХ