Шинэ эхлэлд бэлтгэх 3 алхам

Хуучирсан мэдээ: 2014.05.05-нд нийтлэгдсэн

Шинэ эхлэлд бэлтгэх 3 алхам

Танд бүгдийг шинээр эхэлмээр санагдах үе байдаг уу? Эсвэл ямар нэг ажлыг бүр шинээр эхэлхээр төлөвлөж байна уу? Тэгвэл шинэчлэлээ эхлүүлэхийн тулд дараах гурван чухал алхмыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

Гэхдээ та яагаад өөрийнхөө хүссэн ирээдүйдээ бэлтгэх цаг зав гаргахгүй өөрийнхөө үнэт цаг хугацаа болон эрч хүчийг дэмий өнгөрүүлээд байна вэ?

Тэгвэл шинэ эхлэлийг өөртөө амлах дараах чухал гурван алхмыг дурдаж байна.

1. Бодож эргэцүүлэх

Маш олон хүмүүс өнгөрсөн жилийн 365 хоногийг хэрхэн өнгөрүүлснээ тодорхойлохгүйгээр шинэ онтой золгож байна. Гэхдээ амжилт, ялалтанд хүрсэн, алдаа гаргасан, хүмүүстэй харилцаа холбоотой байсан, харилцаа холбоогоо тасалсан, маш чухал зүйлсийг амьдралаас суралцсан гээд олон үйл явдал болж өнгөрсөн гэдэг нь дамжиггүй. 2013 онд ямар томоохон үйл явдлууд болж өнгөрснийг ухамсартайгаар бодож тайлбарлахад цаг гаргацгаая. Өөрөөсөө дараах асуултуудыг асуу:

  • Би өөрийнхөө амжилтанд хувь нэмэр оруулах ямар зүйл хийсэн бэ?
  • Би бүтэлгүйтэлд хүрэх юу хийсэн бэ?
  • Би ижил нөхцөл байдалд ялгаатай ямар зүйлсийг хийж болох вэ?
  • Миний цаг хугацаа, хүчин чармайлтыг ямар хүмүүс үнэлсэн бэ?
  • Би хэнтэй үр ашиггүй цагийг өнгөрөөсөн бэ?
  • Би өөрийн потенциалаа хэмжих ямар аргуудыг ашиглаагүй вэ?
  • 2013 оноос ямар зүйлийг би хамгийн ихээр санах вэ?
  • Ямар зүйлийг би илүү ихээр бахардаг вэ?

үргэлжлэл: biznetwork.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж