УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан дөнгөж сая эхэллээ. Тус бүлгийн хуралдаан үдээс өмнө хуралдаж, түр завсарлаад байсан юм. Тус бүлгийн хуралдаанаар УИХ-ын даргын мэдээлэл, Хяналтын тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуулийн төслүүд болон эдгээртэй холбоотой хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэж байгаа юм байна. Мөн бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээлэл болон цаг үеийн асуудлаар хэлэлцэж байгаа юм.
Мөн тус бүлгийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй байгаа ч Х.Баттулга сайдын асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэх бололтой.
Ш.ОЧ