Нэгдүгээр тойргийг хожигдолгүй тэргүүлсэн "Аврагч" баг.
Монголын Волейболын холбоо, "Витафит" групп хамтран зохион байгуулж буй клубүүдийн аварга шалгаруулах "Хаврын нээлттэй тэмцээн" Спортын төв ордонд үргэлжилж байна. Эрэгтэй зургаа, эмэгтэй таван баг өрсөлдөж буй тус тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолт өнгөрөгч баасан гаригт өндөрлөв. Хоёрдугаар тойргийн тоглолт өнөөдрөөс эхэллээ.
Нэгдүгээр тойргийг нэг ч ялагдалгүй эрэгтэйчүүдээс ОБЕГ-ын "Аврагч" баг, эмэгтэйчүүдийг "Энагурэ" багууд тус тус шалгарчээ.
Тэмцээний дүнг танилцуулбал:
Эрэгтэй:
1. ОБЕГ-ын "Аврагч" баг (дөрвөн хожил)
2. "Хас Мегастарс" баг (дөрвөн хожил, нэг хожигдолтой)
3. "Алтайн барс" баг (гурван хожил, хоёр хожигдол)
4. ДЦС-IV ТӨХК-ний "Эрчим ТЭЦ-IV" (хоёр хожил, гурван хожигдол)
5. ИНЕГ-ын "Буянт-Ухаа" баг (нэг хожил, дөрвөн хожигдол)
6. "Сима" (хожил аваагүй)
Өнгөрсөн жилийн хаврын тэмцээний аварга "Алтайн барс", намрын тэмцээний аварга "Эрчим ТЭЦ-IV" багууд гурав, дөрөвдүгээр байрт шалгарсан нь клубүүд бэлтгэл сайтай байгааг харуулж байна.
Эмэгтэй:
1. "Энагурэ" (дөрвөн хожил)
2. ДЦС-IV ТӨХК-ний "Эрчим ТЭЦ-IV" (гурван хожил, нэг хожигдол)
3. Сүхбаатар аймгийн "Цайрт-Минерал" баг (хоёр хожил, хоёр хожигдол)
4. "Монти" (нэг хожил, гурван хожигдол)
5. "Алтайн барс" баг (хожил аваагүй) тус тус эзэлжээ.
"Хаврын нээлттэй тэмцээн" даваа, лхагва, баасан гаригуудад Спортын төв ордны А танхимд болж байгаа бөгөөд тэмцээн энэ сарын 22-нд өндөрлөнө.
Ч.БОЛОР