Доллар 1803 төгрөг байна

Хуучирсан мэдээ: 2014.05.05-нд нийтлэгдсэн

Арилжааны банкуудад зарагдаж байгаа ам.долларын ханш 1803 төгрөг байна. Тэгвэл “Найман шарга” зах дээр долларын ханш 1802 төгрөгтэй тэнцэж буй. Харин Монголбанкнаас өнөөдөр ам.долларын ханшийг 1796.01 төгрөг хэмээн зарлажээ. Долларын ханшийг өнгөрсөн онтой харьцуулахад 363 төгрөгөөр чангарсан үзүүлэлт юм.  Өнгөрсөн долоо хоногт төв банк 11 сая ам.долларын интервенц хийсэн ч ам.долларын ханш сулрахгүй байна.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж