Хамгийн стиллтэй нь Д.Зоригт

Хуучирсан мэдээ: 2014.05.05-нд нийтлэгдсэн

Хамгийн стиллтэй нь Д.Зоригт

УИХ-ын гишүүдээс хамгийн загварлаг хувцасладаг нь хэн бэ. Тэгвэл энэ асуултын хариуг УИХ-ын гишүүн Д.Зоригт ганц оймсоороо л тодорхойлчихлоо. Түүний өнгөрөгч долоо хоногт телевизийн ярилцлаганд оролцох үеэрээ өмссөн оймс нь Италийн загварын сонгодог чиг хандлагыг илэрхийлэхүйц, өмдтэйгээ адил хээ бүхий байсан нь цахим ертөнцийнхний анхаарлыг татав.  Зарим нэгэн шооч нөхөд “оймс цол өгье” хэмээх санаачлагыг гаргаж байсан бөгөөд “загварлаг байдал нь хэтэрчихэж” гэж шүүмжлэгчид ч байлаа. Өмнө нь оймсны тухай яриа Н.Энхбаярыг баривчлагдах үеэр гарч байсан бол өнөөдөр Д.Зоригт гишүүнтэй холбоотойгоор дахин яригдах нь бололтой.

Б.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж