О.Долгор хуучин партнёртойгоо…

Хуучирсан мэдээ: 2014.05.05-нд нийтлэгдсэн

О.Долгор хуучин партнёртойгоо…

МУСТА О.Долгор сүүлийн үеийн хамгийн эрэлттэй, хамгийн үнэтэй эмэгтэй жүжигчнээр тодроод байна. Энэ он гарсаар МУГЖ О.Одончимэгийн “Танхай гэрээ”, “Шүүдэр” продакшны “Улаан пальто” кинонд тоглоод байгаа түүнд шинэ киноны урилга ирсээр байгаа гэнэ.

Түүний хамгийн сүүлд тоглосон уран бүтээл нь “Улаан пальто” уянгын драм бөгөөд энэ кинонд ханьтайгаа хамтран ажиллажээ. Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Улаан пальто” өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн энэ кино нь гэр бүлээрээ үзэх кино агаад хүний урьд насны амьдрал, эх үрийн нандин холбооны  тухай сэдвийг хөндсөнөөрөө онцлог аж.

 О.Долгорын хувьд нөхөртэйгээ  хосууд болж тоглоогүй, хуучин портнёр жүжигчин Б.Батжаргалтай “дурлалцаж” тоглосон байна. Жүжигчин Б.Батжаргалын хувьд анх “Орлон тоглогч” киногоор жүжигчний авьяасаа нээснээс хойш “Ану хатан”-нд Анугийн багын анд Өлчирийн дүрд тоглож байсан юм. Сонирхолтой нь “Ану хатан”-нд Б.Батжаргал  О.Долгорын нөхөр болж тоглон, Ану хатны шадар бүсгүй Мандарвааг Эмээлт уулын хядлагад өртсөнийг дуулаад хямралд орж манжуудтай нэгийгээ үзэхээр үсрэн босдог билээ. Мандарваа Галдан хааныг бага хатан авснаар хатнаа зовж байгааг үзээд эр нөхөртөө “Чи бид хоёрын дунд хэн нэгэн байдаггүй нь ямар их аз вэ?.  Би хичнээн жаргалтай хүн гэдгээ одоо л мэдлээ” хэмээн хэлдэг. Ийнхүү “Ану хатан” киноны Өлчир, Мандарваа хоёр “Улаан пальто” кинонд дахин сэтгэлт хосуудын дүрд тоглож байна.

Эх үрсийн баярын босгон дээр нээлтээ хийх энэ бүтээлд эрэлттэй жүжигчинд тооцогдох болсон О.Долгор Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийн эхнэр жүжигчин О.Байгаль, ойрд кино дэлгэцэнд үзэгдээгүй жүжигчин Т.Өөдөө нартай хамтран тоглосон гэнэ шүү.

Г.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж