Мөн хүмүүс өөрсдөө арьсныхаа эрүүл гоо сайхныг сүйтгэж байдаг аж.
хэрэв та арьсыг чинь сүйтгэж байдаг буруу зуршлуудыг хаяж чадвал сайхан арьстай болох хэцүү зүйл биш аж.
1.Тамхи
тамхи арьсанд тэгтлээ нөлөөлөхгүй юм шиг санагдаж болох ч хор уршиг нь таны төсөөлж байгаагаас ч их. Хүмүүс “ тамхи татах энгийн л зүйл” гэдэг. тиймээ. Арьсыг сүйтгэхэд энэ чинь л хангалттай. “Тамхи татахад арьсны чийгшлийг болон хэрэгцээт шим тэжээлт бодисыг үгүй хийдэг нь арьс өнгөө алдаж , суларч, үрчийдэг” гэж Пенелопе Крус, Хилари Свэнк, Кэйт Мосс зэрэг алдартнуудын гоо засалч Кристин Чин ярьж байна. Түүнээс гадна тамхи татахад уруул өнгөө алдаж, омголтдог. Энэ зуршлаа хаяж ямар өөрчлөлт гарч байгааг толиндоо хараарай.
2.Нар
Валдорфын үзэж байгаагаар арьс өнгөө алдахад нөлөөлдөг өөр нэг зүйл нь гэрт гадаа хаана ч арьсаа нар, салхи, тоосонцроос хамгаалахгүй байх юм. Тиймээс гадагшаа гарах бүрдээ нарны хамгаалалттай тос түрхэж байх, машиндаа нарны хаалт байнга зүүж байхаа бү мартаарай. Хэрэв та хурц нартай үед ч нарны хаалт, малгайтай явахыг огт тоодоггүй бол арьс чинь сэвхтэж, түлэгдэж, нөсөө үүсэхэд гайхах хэрэггүй. Жолоо барьж яваа үедээ нарны хаалт хэрэглэх нь өвлийн улиралд ч чухал гэдгийг санаарай.
гэхдээ зөвхөн нүүрний арьсандаа анхааралд тавих биш таны биеийн арьсанд ч арчилгаа хэрэгтэй. Мөн цайрын давхар исэл болон avobenzone-ын найрлагатай UVB , UVA-тэй нарны шил сонгоорой.
Арьсаа хамгийн энгийнээр хамгаалах арга бол малгай өмсч, нарны шил зүүх юм.
3. Батга шахах
Яг л таны ээж танд хэлдэг шиг анхааруулъя. Мэдээж түүний зөв. Батгаа өөрөө шахаж гоо засалч болох гэж хичээсний хэрэггүй. Хамгийн аюултай нь хэрэв бохир гараар дамжиж халдвар орж болно. Та нүүрэндээ зөвхөн аймаар сорвитой хоцорно. Батгаар огт оролдох хэрэггүй. Мэргэжлийн гоо заслын эмчид хандаж зөвлөгөө авч, үзүүлээрэй.
Хөөрхөн царайгаа сүйтгэхийг хүсээгүй л бол батгаа огт шахах хэрэггүй.
4. Архи
Тамхи татахтай адил арьсыг аймшигтай хуурайшуулна. Хэрэв та хуурай арьстай бол үрчлээ маш амархан тогтоно. Архи уусны дараа ус ихээр уугаад ч нэмэр болохгүй. Үр дагавар нь адил байх болно.
5. Нойр
Арьс хүний эрүүл бие махбодийн толь болж байдаг. Хэрэв таны бие сайнгүй бол арьс ч бас өнгөө алдаж гунддаг. Эрүүл байхын тулд сайн унтаж амрах нь чухал. Нойрсож байх үед хүний биемахбодод хуримтлагдсан хорт бодисыг ялгарч байдаг юм. Хэрэв нойр дутуу удаан явбал биемахбодод муу энерги хадгалагдаж, хорт бодис нь арьсанд нөлөөлдөг байна.
6. Хүнд хоол
Ээж чинь танд бас л шарсан хайрсан хоолоо багасгаж, шөл ууж бай гэж хэлдэг нь гарцаагүй. Кафейн болон шоколаданд ямар ч ашигтай найрлага байдаггүй аж. Мөн гамбургер болон бусад шарсан төмс зэрэг нь арьсанд шууд нөлөөлөхгүй ч жин ихээр нэмдэг тул байнга хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Хүнсний ногоо болон эрүүл арьс хоёрын хооронд ямар ч шууд холбоо байхгүй ч тэнцвэрийг хадгалах нь амьдралын хууль.
7. Нүүрний будгаа арилгалгүй унтах
Орой унтах нь арьсыг ядраадаг өөр нэг шалтгаан. Гэвч нүүрэндээ таван минут маск тавихад л арьс тэр дороо сэргээд ирнэ. Харин унтахаас өмнө нүүрээ цэвэрлэхгүй бол бүтэн өдрийн бохирдол арьсны нүх сүвэнд шингэж үрэвслийн шалтгаан болдог. Тиймээс унтахын өмнө нүүрээ сайтар цэвэрлэхээ бүү мартаарай.
8. Шивээс пиерсинг
Шивээс бол насан туршийн сорви гэсэн үг. Охид бүсгүйчүүд яагаад ийм сорвитой болох гэж дурлаад байдгийг ойлгоход бэрх. Зарим шивээсийг арилгах боломжгүй байдаг. пиерсинг гэдсэн дээр хийлгүүлсэн хүмүүс ихэнхдээ металлын харшилтай болдог. Эцэст нь тэд ямар ч үнэт эдлэл чимэглэл зүүж чадахаа больдог юм.
Бэлтгэсэн Н.Энх