Найруулагч Д.Отгонбаяр, Г.Сэр-Од нарын шинэхэн уран бүтээл “Хүүгүй ломбард” инээдмийн уран сайхны кино энэ сарын 7-ны өдөр кино театруудаар нээлтээ хийхээр боллоо. Хар багын найзуудын нөхөрлөлийн үнэ цэнийг харуулсан энэхүү киноны гол дүрд “Эмоци” продакшны жүжигчин Г.Анхбаяр, “Маск” продакшны жүжигчин Э.Алдар, залуу жүжигчин Э.Мөнхсоёл нар тоглосон юм. Мөн гол дүрийн хоёр эрэгтэй жүжигчин хамтарч киноныхоо дуу болох “Кекс идье” дууг дуулсан нь залууст ихээхэн таалагджээ.
Түүнээс гадна “Хүүгүй ломбард” кинонд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, СТА Б.Баатархүү, Ш.Алтанцэцэг, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, “Маск” продакшны жүжигчин Ц.Ганзориг, Г.Чулуунцэцэг, “ТВ-Коктейль” хамтлагийн жүжигчин Д.Энхбаяр, “Шилдэг өнгө” продакшны жүжигчин Б.Даваажав буюу Байлаа, “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Р.Адьяа нар тоглосон юм.
Найзуудын нөхөрлөлийн үнэ цэнэ гэж юу болох, тэд хэрхэн таныг хөгжөөхийг үзэхийг хүсвэл энэ сарын 7-ноос эхлэн кино театруудаар гарах “Хүүгүй ломбард”-ыг сонирхоорой.