АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Азийн айлчлалынхаа хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр Филиппин улсад айлчилж, Батлан хамгаалахын том гэрээ үзэглээд буцсан билээ. Тэгвэл АНУ-ын арми Филиппиний талтай хамтран 5000 гаруй цэргийн бүрэлдэхүүнтэй томоохон хэмжээний цэргийн сургуулилтыг өнөөдөр /V.5/ эхлүүллээ. АНУ, Филиппиний уламжлалт цэргийн сургуулилтэнэ жил далай, тэнгисийн аюулгүй байдлыг хамгаалах, байгалийн гамшгийн үед ажиллах дадлага олгохзэрэг зорилгын дор зохион байгуулагдаж буй аж. “Баликатан” нэртэй цэргийн сургуулилтанд АНУ-ын талаас 2500 цэргийн албан хаагч, Филиппиний армийн 3000 цэрэг оролцож байгаа юм байна.
Үүний зэрэгцээ газар нутгийн маргаантай Өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн үйл ажиллагаа идэвхижих болсон нь холбоотон орнуудын санааг зовоох болжээ. Хятадын цэргийн хүчирхэгжилтийн эсрэг АНУ холбоотон орнуудтайгаа Батлан хамгаалах, цэрэг армийн харилцаа холбоогоо нэмэгдүүлэх бодлого барьж буй билээ.
Б.АНХТУЯА