Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг барина

Хуучирсан мэдээ: 2014.05.05-нд нийтлэгдсэн

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг барина

УИХ дахь гурван бие даагчийн бүлэг энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдээр өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Тэд энэ удаад УИХ-ын гишүүн Г.Уянгатай хамтран мэдээлэл хийсэн юм. Бие даагч гишүүдийн зүгээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барихаар болсноо танилцууллаа. Тодруулбал, Үндсэн хуулийн 29.1 дэх заалтад тусгасан УИХ-ын гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр ажиллаж болно гэх заалтыг өөрчилж, УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон чиг үүрэгт үл хамаарах ажил албан тушаал хавсарч болохгүй байхаар өөрчлөлт оруулахаар болжээ. Мөн хуулийн хэрэгжих хугацааг нарийн тогтоогоогүй бөгөөд УИХ-аар хэлэлцэх явцад тогтоох нь зүйтэй гэж хууль санаачлагчид үзжээ.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг дагалдан УИХ-ын тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орох юм байна.

Хуулийн төслийн талаар санал авахаар өнөөдөр Ерөнхийлөгч, Засгийн газарт хүргүүлээд байгаа аж. Мөн иргэдээс санал авч, Г.Уянга гишүүний цахим хуудсаар дамжуулан санал авах болсноо зарлалааа.

Бие даагчдын зүгээс "давхар дээл"-ийг тайлах гарц нь Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах гэж харж байгаа гэдгийг онцолсон. Мөн бие даагчдын зүгээс Засгийн газраас өргөн мэдүүлж буй Эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээг дутуу дулимаг болсон. Учир нь, тус арга хэмжээнд эдийн засгийн хүндрэлийг зөөллөх бодлого харагдахгүй, тунхагийн чанартай байгаагаас гадна үндэстэн дамнасан зарим компаниудыг татвараас чөлөөлөх, тэдний үйл ажиллагааг л дэмжсэн төлөвлөгөө болж байна хэмээн дүгнэж байгаа гэв. Тиймээс Эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээнд бодитой хувь нэмэр үзүүлэх саналыг тус бүлгээс ойрын үед гаргахаар болсон байна. Мөн Үйлдвэр хөдөө аж, ахуйн сайд Х.Баттулга болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарыг огцруулах асуудлаар бие даагчид ойрын үед хуралдаж байр сууриа нэгтгэхээр болсон гэлээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж